Чех улс коронавирусээр нас барагчдын тоогоор тэргүүлж байна

     Чех улс коронавирусээс үүдэлтэй өвчний улмаас нас барсан хүний тоогоор дэлхийд тэргүүлж байна. 10,67 сая хүн амтай эл улсад сүүлийн хоёр долоо хоногт 100 мянган хүн тутамд 26 хүн  COVID-19-өөр нас барсан аж. Хоёрдугаарт 100 мянган хүн тутамд 23 нас баралттай Словени, гуравт 22 хүн нас барсан Унгар оржээ.               
Чехийн ЭМЯ өмнө нь коронавирусийн улмаас 24.117 хүн хорвоог орхисон гэж мэдээлж байв. Сүүлийн 24 цагт тус улсад цар тахлаар 215 хүн нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ