УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн 11 хорооны 200 гаруй орон сууцанд ариутгал хийлгэлээ
Ковид-19 цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ үед иргэдийн халдвар хамгааллын дэглэмийн асуудлаас гадна хүрээлэн буй орчны ариутгал, халдваргүйтлийн асуудал нэн чухал байгаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийг Улсын Их Хуралд төлөөлж буй УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын алба өнөөдөр СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 38 дугаар хороодын 200 гаруй орон сууцанд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийж байна. Уг ажил нь КОВИД-19-ын халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж буй энэ үед цаг үеэ олсон зөв зүйтэй ажил болж байгаа талаар иргэд ярьж байна.
СХД-ийн хэмжээнд 18 болон 29 дүгээр хороодод халдварын тохиолдол илүүтэй байгаа тул ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлаа тус хороодоос эхлэсэн байна. Түүнчлэн иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, халдвараас сэргийлэхийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ