Бразилд сүүлийн 24 цагт 2.841 хүн нас баржээ

 "Сүүлийн 24 цагт Бразилд 2.841 хүн нас барсан нь коронавирусийн халдвар тус улсад гарч эхэлснээс хойш анти-рекорд боллоо" гэж Бразилын ЭМЯ-наас мэдээлэв. Эл улсад 282.127 хүн COVID-19-өөр нас бараад байна. Харин энэ хугацаанд 83.926 тохиолдол нэмэгдсэнээр 11,603.535-д хүрсэн юм. Энэ нь 100 мянган бразил хүн тутамд 5.521 тохиолдол илэрч, 134 нь хорвоог орхиж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоног коронавирусийн халдвар 500,7 мянган хүнд илэрч, уг өвчнөөр 12,7 мянган хүн хорвоог орхисон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ