Анх удаа индиан эмэгтэй сайд болов

    "АНУ-ын Сенат Деб Хааландыг Дотоод хэргийн яамны сайдаар сонголоо" гэж CNN агентлаг Конгрессийн дээд танхимд болсон санал хураалтын дүнгээс эш татан мэдээлэв. Ийнхүү 60 настай Д.Хааланд сайдаар томилогдсон анхны индиан эмэгтэй боллоо. "Газар ашиглалтын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ ерөнхийлөгч Жо Байдений  бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох болно" гэж тэмдэглэсэн тэрээр өмнө нь Жо Байдений багт ""Засгийн газар болон Доналд Трампын засаг захиргаанаас алдагдсан омог аймгуудын хоорондын харилцааг сэргээхэд" туслах нь миний хувьд нэр төрийн хэрэг болно" гэж мэдэгдсэн юм. Дотоод хэргийн шинэ сайд нь Нью-Мексико мужийн Альбукерке хотоос холгүй амьдардаг Лагуно Пуэбло омгийн индиан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ