Нийгмийн бодлогын болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

 Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.  1. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.  Хэлэлцэх асуудал:      Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;     Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;     “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.  2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.  Хэлэлцэх асуудал:      Байнгын хорооны даргыг томилох тухай;     Бусад /Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэх/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ