С.Эрдэнэ, Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан зөвшилцөхөөр ажлын хэсэг байгууллаа
АН хоёр хуваагдаж, С.Эрдэнэ, Ц.Туваан гэсэн хоёр даргатай, "Шонхор", "Бодь" гэсэн төв байртай хоёр нам бий болж, улмаар АН-ын даргын хоёр сонгууль зарлаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр үдээс хойш УИХ дахь АН-ын бүлгийн Д.Ганбат, Ц.Туваан тэргүүтэй 11 гишүүн Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй уулзжээ. Улмаар Ардчилсан Намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцсаны эцэст Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар хоёр талаасаа гурав гурван хүнтэй ажлын хэсэг байгуулж, зөвшилцөхөөр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ