АН-ын даргын сунгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ

Тус намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн О.Амартүвшин, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуусын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын дөрвөн хүн нэр дэвшин, өрсөлдөж байна. Тэдний хэн нь ялалт байгуулж, АН-ын дараагийн дарга болох нь ГУРАВДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР тодорхой болно. Санал хураалтыг тухайн өдрийн 09:00 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулах юм.  

Тэгвэл АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байгаа дөрвөн нэр дэвшигчийн нэр хүнд, рейтингийг тодорхойлох олон нийтийн санал асуулгыг SUNGAA.MN сайтаар авч эхэлжээ. Уг санал, асуулга нь олон нийтийн хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд АН-аас баталсан сунгааны санал тоолох аргаар явагдаж байгаа аж. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ДӨРВӨН НЭР ДЭВШИГЧИЙН нэр хүнд ямар байгааг судалгааны үр дүнд тооцож, гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийг 76 мандаттай гэж тооцож, нэг тойргийг 1000 оноо гэж үзнэ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ