Нигерид 300-гаад хүүхэд хулгайлахыг оролдлоо
Ням гарагийн орой зэвсэглэсэн алан хядах бүлэглэлийнхэн Нигерийн хойд хэсэгт орших Кадуна мужийн Икара хотын дунд сургуулийн дотуур байранд халдсан ч тусгай хүчнийхэн 307 сурагчийг хамгаалж, хулгайлуулахаас сэргийлж чадлаа" гэж Аюулгүй байдал, дотоод хэргийн сайд Самуэль Аруван мэдэгдэв. Алан хядагчид дотуур байр луу дайрсан ч сурагчид тэр даруй дохиоллын систем ажиллуулснаар тусгайгийнхан ирж, хүүхдүүдийг аварсан байна. Энэ халдлагаас гурав хоногийн өмнө гуравдугаар сарын 11-нд террористууд тус мужийн ойн аж үйлдвэрийн коллежийн дотуур байрнаас 39 хүүхэд барьцаалсан юм. Эрх баригчид оюутнуудыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ