2020 онд АНУ-ын түүхэнд хамгийн олон хүн нас барлаа

          "2020 онд АНУ-ын түүхэнд хамгийн олон хүн нас барлаа" гэж тус улсын Өвчин хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв. Ноднин уг улсад 3 сая гаруй хүн хорвоог орхижээ. Хамгийн түгээмэл шалтгаан нь зүрх судасны өвчин, хорт хавдар бол нас баралт 15 хувиар өсөхөд хувь нэмрээ оруулсан гэгддэг COVID-19 гуравт орж байгаа аж.                                           
Хоёрдугаар сард TMZ портал коронавирусийн улмаас нас барагсдын тоо гурван дайнд амь үрэгдэгчдээс давсан гэсэн тооцоо гаргасан юм. Тодруулбал дэлхийн хоёрдугаар дайнд 291 мянган хүн нас барсан бол Вьетнамын дайнд 47,4 мянга, Солонгосын дайнд 33,7 мянган цэрэг амиа алдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ