АН-ын даргын сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөнө
Тодруулбал, Даваагийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг АН-ын даргын сонгуульд оролцоно хэмээн үнэмлэхийг нь гардуулсан байна.
Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцсэнээр 4 нэр дэвшигчийг өнөөдөр зарлаж байгаа аж. Намын даргын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. 3-р сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр Ардчилсан намын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгнө хэмээн мэдээлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ