А.Гансүх: Аавыг минь гарцаар гарч явахад машинаар дайрлаа
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт хандан цахим хуудсандаа ил захидал бичжээ.
Тэрбээр: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр гэхдээ бохир улс төр гэж бодож явлаа. Хувь хүн рүү дайрсан гүтгэлэг, доромжлолыг тэвчиж ирлээ. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгээд эхлэхээр нь нийгэмд хагарал талцал үүсгэхээс сэргэийлж 2021.3.9-нд Өдрийн сонинд ярилцлага өгсөн. Уншсан биз. Гэтэл тэр өдрийн орой 17:50 цагт өндөр настай аавыг минь гэрийн гадаах явган хүний гарц гарч явахад нь машинаар дайрлаа. Өндөр настай аав минь хүнд гэмтэл авч, одоо гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийгдэж байна. Дараа нь юу болох юэ? Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тулчих. Миний настай аав, эхнэр хүүхэд, найз нөхөд, хамт олныг орхичих. Тэд маань Монгол улсын жирийн иргэд. МОНГОЛ ТӨР иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна. Хууль хүчний байгуулагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа. Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан гэмтлийн эмнэлэгийн хамт олон маш их баярлалаа. Эмч нартаа итгэж байна хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ