Коронавирсийн эсрэг вакциныг хувийн хэвшлүүд оруулж ирж байна

Шадар сайд С.Амарсайхан хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийх үеэр аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирэн, дархлаажуулалтын ажилд оролцох саналыг бүрэн дэмжиж байгаагаа хэлж байсан.  Тэгвэл энэ ажил эхнээсээ ажил хэрэг болж, “Монгол эм импекс концерн” ХХК ОХУ-ын “Спутник-V” вакциныг оруулж ирсэн байна. Интермэд эмнэлэг нь Монгол эм импекс концерноор дамжуулан хууль, журмын дагуу ОХУ-ын “Спутник-V” вакциныг цөөн тоогоор захиалан авчирч эхний ээлжинд халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтануудыг хамруулж эхэлсэн байна.     
Цаашид вакциныг нөөцийг хангалттай бүрдүүлсэний дараа олон нийтийг вакцинжуулах болно гэдгээ мэдэгджээ.  Коронавирсийн эсрэг вакциныг хувийн хэвшлүүд оруулж ирж байна  “Монгол Эм Импэкс Концерн” нь ОХУ-тай яриа хэлэлцээр хийж 20 мянган тун “Спутник-V” вакцин авахаар тохирч, эхний нийлүүлэлтийг хоёрдугаар сарын сүүлээр хийж, 10 мянган хүн тун “Спутник-V” вакциныг Монголд оруулж ирсан байсан. Тэгвэл дараагийн ээлжийн 10 мянган тун “Спутник-V” вакцин өчигдөр /2020.03.10/ Сөүлийн тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ