Жуулчид таван оронд хязгааргүй нэвтрэх боломжтой таван орныг НҮБ онцоллоо

Жуулчид таван оронд хязгааргүй нэвтрэх боломжтой гэнэ. Энэ талаар НҮБ-ын албан ёсны твиттер хуудаст өчигдөр мэдээлэв. Тэнд "Өнөөдөр олон улсын жуулчид Албани, Доминикан, Коста-Рика, Умард Македон, Танзани гэсэн таван улсад л зорчих боломжтой" гэж бичжээ. БНХАУ-д 2019 оны сүүлчээр коронавирусийн халдвар тархаж, 2020 оны гуравдугаар сард ДЭМБ коронавирусийн тархалтыг цар тахлын шинжтэй гэж тунхагласны дараа дэлхийн улс орнууд хилээ хааж, зорчих хязгаарлалт тогтоосон билээ. Зарим улс орон COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэснийг баталгаажуулсан баримт бичиг боловсруулж эхэлжээ. Ийм гэрчилгээ нь зорчигчдод хорио цээрийн дэглэм тогтоож, коронавирусийн шинжилгээний сөрөг хариу өгөхгүй байх боломж олгох гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ