А.Гансүх: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүү үлс төржүүл

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд Цагаан сараар хойд хөршийг зорьсон. Буцахдаа авто машиндаа 20 сая ам.доллар бэлнээр авчирсан байж болзошгүй, мөн УОК-ийн бичгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг түгээсэн юм. Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, хуульч А.Гансүх үүнд дараах тайлбарыг өгөв:

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хуучин Ерөнхий  сайд нарын хооронд асуудал үүссэн. Энэхүү мэдээллийг би ҮАБЗ-ийн тэргүүний үүрэг даалгаврын дагуу хийж байна. ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэдэг мэдээлэл зарим өдөр тутмын сонин болон олон нийтийн сүлжээгээр тарж байна.

Би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. ҮАБЗ-ийн ажилтнууд мөнгө авчирсан гэдэг мэдээлэл гүтгэлэг, хуурамч мэдээлэл. Энэ нь улс төрийн зорилготой арга хэмжээ байх. 

Манай ажилтнууд ОХУ руу томилолтоор ажилласан нь үнэн. Нэр дурдагдсан хүмүүс манайд ажилладаг. Харин ямар хүмүүс явсан талаар хэлэх боломжгүй. ҮАБЗ төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Үйл ажиллагаагаа ил биш, далд явуулдаг. 

Онгоц нисэхгүй байгаа учир манай ажилтнууд машинаар хил давж, Улаан-Үд орсон. УОК-оос бүх зөвшөөрлийг авсан. Автомашиныг хил, гаалийнхан шалгасан. Ямар ч хууль бус зүйл байгаагүй. 

Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Засгийн газрын харьяаны ТЕГ, ЦЕГ, ҮТЕГ байгууллагуудыг давж, их хэмжээний мөнгө оруулна гэж байхгүй. Хэрэв боломжтой бол эдгээр байгууллагуудын эрх мэдэлтнүүд л адна. 

-Таныг шүүгч нарт нөлөөлдөг хүн гэж Монгол улсын Ерөнхий сайд мэдэгдсэн? 
-ҮАБЗ шүүгч нарт нөлөөлөх ямар ч боломжгүй. Шүүгч нарыг томилоход ҮАБЗ-өөс ямар ч тодорхойлолт шаардлагагүй. 

Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байх үед би энгийн иргэн байсан. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д оруулна гэсэн. Би тэр үед тайлбараа өгнө. 

-Таныг өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэсэн?
-Б.Баасанцогтыг би танина. Намайг ЗТХ-ийн дэд сайд байхад МИАТ-т ажилладаг байсан. Түүнээс ҮАБЗ-д ажилладаггүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ