Хайхрамжгүй байдал 98 хүний аминд хүрээд байна

 Экваторын Гвиней улсын дэд ерөнхийлөгч Теодоро Нгуем Обиан Мангегийн мэдэгдлийг эш татан орон нутгийн AhoraEg портал "Цэргийн баазад болсон цуврал дэлбэрэлт 98 хүний аминд хүрч, доод тал нь 615 хүн шархдууллаа" гэж мэдээлэв. Тус улсын хамгийн том хотуудын нэг болох Батад цуврал хүчтэй дэлбэрэлт ням гарагт болж, орон нутгийн бараг бүх хорооллыг сүйтгэжээ. Ерөнхийлөгч Теодоро Обиан Нгуем Мбасого "Бата дахь цэргийн баазад болсон дэлбэрэлт нь армийн агуулахын ойролцоо гал түлсэн тариаланчдын хайхрамжгүй байдлаас болсон" хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ