Сирийн ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр коронавирусээр халдварлажээ
Сирийн ерөнхийлөгч Башар Асад, тэргүүн хатагтай Асма Асад нарын өгсөн COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Энэ тухай Сирийн удирдагчийн ажлын албанаас мэдээлэв. Албан ёсны мэдээллээр бол тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл тэдний хувьд бүх зүйл хэвийн байгаа аж. Сирийн ерөнхийлөгч Башар Асад 55 настай бол тэргүүн хатагтай Асма Асад арав дүү юм. 2001 оны нэгдүгээр сарын 1-нд гэрлэсэн тэдний ууган хүү Хафез 2001, охин Зейн 2003, отгон хүү Карим 2004 онд мэндэлжээ. Башар Асад 2000 оны зургадугаар сарын 17-ноос төрийн тэргүүнээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ