Далай лам "Covid-19"-ийн вакцин хийлгэжээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Дхарамсал хотын Zonal Hospital эмнэлэгт коронавирусний эсрэг вакцин хийлгэлээ. Энэ жил 85 настай гэгээнтэн AstraZeneca/ Oxford-ийн бүтээсэн Covishield вакцинд хамрагдсан юм. Энэ вакциныг Энэтхэгийн Serum Institute-д үйлдвэрлэж байна.
Вакцин тариулсныхаа дараа Далай лам “Найз нөхдийнхөө зөвлөсний дагуу вакцин хийлгэлээ. Энэ вакцин маш найдвартай, үр дүнтэй шүү. Бүгд вакциндаа хамрагдаарай” гэж уриалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ