Италид вакцинд тэсвэртэй коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлжээ
Италийн хойд хэсэгт оршдог Брешиа хотод вакцинд тэсвэртэй "нигерийн" гэгдэх вирусийн шинэ омгийг илрүүлсэн байна. Энэ талаар Италийн вирус судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Микробиологийн лабораторийн захирал Арналдо Карузо мэдэгджээ.
"Италид анх удаа "нигерийн" гэгдэх мутацид орсон вирусийн омгийг илрүүллээ. Энэ нь одоо хийж байгаа Ковид-19-ийн эсрэг вакцинд тэсвэртэй байгаа нь бидний санааг зовоож байна" гэж Карузо хэлсэн байна.
Италид илэрсэн коронавирусийн шинэ хувилбарын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид хөл хорионы дэглэмээ чангаруулжээ. Тус улсын Милан, Турин хотыг гуравдугаар сарын 1-нээс эрсдэлийн "улбар шар" бүсэд багтаасан бол Молизе, Базиликата нутгийг "улаан" бүсэд оруулсан байна. "Улаан" бүсэд багтсан орон нутгуудын сурагчид цахимаар хичээллэх юм.
Коронавирусийн шинэ омог Нигерит 2020 оны арванхоёрдугаар сард илэрчээ.
Эх сурвалж: Italy 24 news GOGO.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ