Монголбанк 643.5 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 309 кг-аар буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 2 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36.6 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 2 дугаар сард 165,914.57 төгрөг байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ