"Эрдэнэс таван толгой" энэ онд ногдол ашиг тараахгүй
"Эрдэнэс таван толгой" ХК энэ онд ногдол ашиг тараахгүй. Тус компани 161 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд ногдол ашиг тараахгүй, төслүүддээ хөрөнгө оруулах шийдвэрийг гаргасан талаар "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хоёрдугаар сарын 19-нөөс өмнө хуралдаж, ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг гаргадаг бөгөөд баяжуулах үйлдвэр ,цахилгаан станц зэрэг төслүүдээ хэрэгжүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж үзжээ.
Өнгөрсөн жил тус компани хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараасан. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авах бөгөөд нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилах шийдвэрийг ЭТТ-н ТУЗ-өөс гаргасан болохыг танилцуулж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ