"Зарагдсан бараа буцаахгүй" гэвэл ШӨХТГ-т хандаарай
Дэлгүүрийн лангуун дээрээс "Зарагдсан бараа буцаахгүй" гэдэг бичгийг олон л хардаг. Гэвч зарагдсан барааг буцааж болно гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж байсан. Тэрбээр "Зарагдсан барааг буцаахгүй хэмээх хууль зөрчсөн үйлдлийг зогсоосон. Хэрвээ таны өмнө энэ үг дахин харагдвал, сонсогдвол ШӨХТГ-т мэдэгдээрэй" гэв. Зарагдсан барааг буцааж аваагүй худалдагчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ