Мьянмарт иргэдийг цагдаагийнхан буудаж эхэлжээ
Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийн хүчнийхнийг эсэргүүцэн жагсаж буй иргэдийг цагдаагийнхан буудаж эхэлжээ. Энэ үеэр 18 жагсагч амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан байна. НҮБ-ын тэргүүн Антониу Гутерреш цэргийнхнийг эрс буруушааж, хүчирхийллээ нэн даруй зогсоохыг шаарджээ.
Амралтын өдрүүдэд иргэд Мьянмарын олон хотод жагсаал зохион байгуулж байна. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын хэлснээр Янгон, Тавой, Мандалай хотод болсон жагсаалын үеэр 18 хүн амиа алджээ. Ийнхүү өнгөрөгч ням гараг хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтээс хойш Мьянмарт хамгийн их цус урссан өдөр болоод байна.
Галт зэвсгийн хажуугаар цагдаагийнхан резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглаж байна.
Эх сурвалж: ВВС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ