Вакцин хийлгэхэд зонхилон илэрч буй ШИНЖҮҮД
Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд дараах шинж тэмдэг илэрч байна.
Үүнд:
- Халуурах
- Толгой өвдөх
- Тариулсан хэсэг хөндүүрлэх
- Үе мөч өвдөх
- Ядрах
- Бие арзайх,
- Дотор муухайрах
Тус вакцин хийлгэж эхэлснээс хойш халдвар буурч байгаа олон жишээг дурдаж болно. Тухайлбал, Изриаль улс хүн амынхаа 70-80 хувийг дархлаажуулсан бөгөөд цаашид зайлшгүй хийх ёстой вакцины тоонд оруулахаар хууль зүйн орчноо бүрдүүлж буй анхны улс болж байна. Эхний тунг хийлгэсний дараа дархлаа тогтоц 92 хувь байгааг мэдээлсэн байна.
Үр дүн гарч буй ч зарим оронд коронавирусийн шинэ хувилбарууд илэрч байна. Их Британи, Бразил, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах зэрэг улсад бүртгэгдээд буй ч Европ, Азийн орнуудад тархах хандлагатай байна. Иймээс хаврын буюу 4,5-р сард мутацад орсон шинэ коронавирусийн тархалт дэлхийд дэгдэж магадгүйг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтэд анхааруулсан тул
- айл хэсэхээс татгалзах
- өргөн золголт хийхгүй байх
- амны хаалт зүүх
- гарын ариун цэврийг сайтар сахих
- хүн хоорондын зай барих чухал гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ