Дэлхийн хотуудын тухай 10 сонирхолтой баримт

1. Дэлхийн хамгийн олон хүнтэй хот бол Шанхай. Статистикийн мэдээгээр, 2011 оны сүүлчээр тус хотод 23 сая 431 мянган хүн аж төрж байжээ. Прогнозоос үзвэл, өнөөдөр энэ тоо нэг саяар их  болоод байгаа.

2. Хамгийн их талбай эзлэдэг хот нь Австралийн Сидней юм. Түүний нийт талбай нь 12 144,6 хавтгай дөрвөлжин километр гэнэ.

3. Хамгийн урт сунаж байрласан хот нь Мексикийн Мехико, хотыг шулуун заамаар туулахад 200 гаруй километр  явах хэрэгтэй.

4. Хорватын Хум хотыг дэлхийн хамгийн жижигхэн хот хэмээн хүлээн зөвшөөрчээ. Түүний оршин суугч нь 14-гоос 25 хүн байдаг байна.

5. Перу улсын Ла-Ринконада дэлхийн хамгийн өндөрт оршдог  хотод тооцогддог. Энэ хот далайн түвшингээс дээш 5100 метрийн өндөрт байдаг аж.

6. Сөнөсөн тэнгисийн эрэг дэх израилийн Неве-Зоар хот манай гарагийн бүх хотоос хамгийн нам дор буюу далайн  түвшингээс доош 395 метрт оршдог байна.

7. 37 сая 126 мянган оршин суугч суудаг японы “Токио – Иокогама”-г суурин газруудын хамгийн том  хотын бөөгнөрөл гэж үздэг.

8. Австрийн нийслэл Вена амьжиргааны хамгийн их өртөгтэй хотод тооцогддог.

9. Шпицберген олтригийн засаг захиргааны төв болох Норвегийн Лонгйир манай гарагийн хамгийн умард нутгийн хотод тооцогддог. Энэ хотод оршуулгын газар байдаггүй нь сонин юм.

10. Мексикийн хил орчмын Сьюдад-Хуарес хот дэлхийн эрүүгийн байдал хамгийн хүндэрсэн хотод тооцогддог. Энд жил бүр 100 мянган оршин суугч тутамд 190 орчим хүн алагддаг байна.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ