Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдыг ирэх даваа гаригт бүртгэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна. Сонгуулийн ерөнхий хороо нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын бүртгэлийг гуравдугаар сарын 1-ний даваа гарагаас эхлэн цахимаар зохион байгуулах гэж байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гуравдугаар сарын 31-нээс өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ажиллах сонголтоор бүртгүүлсэн төрийн албан хаагчдын сургалтыг гуравдугаар сарын 9-12-нд тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ