Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх тухай хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна.  Уг уралдаанаар БШУ-ны сайдын оруулсан "Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхюм.   Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг орон нутагт гуравдугаар сарын 1-нээс, харин Улаанбаатарт эрсдэлийн үнэлгээнээс хамаарч, гуравдугаар сарын 10-наас, бусад шатны (их, дээд сургууль, коллеж орно) боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх санал яригдаж байгаа аж.  Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэзээнээс эхлэх нь тодорхой болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ