АНУ-д тав хоногийн гашуудал зарлалаа
"АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусээр амиа алдсан 500 мянган нутаг нэгтнийхээ дурсгалыг хүндэтгэж, тав хоногийн гашуудал зарлалаа" гэж Цагаан ордны тэргүүний хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки товч танилцуулга хийхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ-ын төрийн далбаануудыг тав хоног бөхийлгөх гэнэ. Одоогийн байдлаар тус улс цар тахлын халдварлагсдын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр буй. 28,774.259 тохиолдол илэрснээс 511.393 нас барсан бол 18,975.017 нь эдгэрээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ