АНУ гурван дайнаас илүү олон хүнээ коронавирусээр алдаад байна

                             Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-д COVID-19-ийн улмаас 498.649 хүн хорвоог орхиод байгаа аж. Энэ нь гурван дайнд амиа алдсан америкчуудаас бараг хоёр дахин их тоо юм. Тодруулбал 1939-1945 онд болсон дэлхийн хоёрдугаар дайнд 291.000 америк хүн амиа алдсан бол Вьетнамын дайнд 47.434, Солонгосын дайнд 33.739 цэргийн албан хаагч хорвоог орхисон байна. Солонгосын дайн 1950.06.25-1953.07.27-ныг хүртэл, Вьетнамын дайн 1959 оноос 1975.04.30 хүртэл үргэлжилсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ