Элон Маск эргээд хамгийн баян боллоо

"Tesla", "SpaceX" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг АНУ-ын бизнесмен Элон Маск дэлхийн баячуулын жагсаалтыг дахин тэргүүллээ" гэж бизнесийн мэдээллийн "Bloomberg" агентлаг мэдээлэв. Тэдний судалгаагаар түүний хөрөнгө 199,9 тэрбум ам.доллар болсон гэнэ. Энэ нь "Space X"-ийн үнэт цаасыг байршуулах өөр нэг үе шат болсон ба үр дүнд нь компани 850 орчим сая доллар босгож, нийт үнэлгээ нь 74 тэрбум орчим болж өссөн аж. Удаад нь орсон "Amazon" корпорацийн тэргүүн Жефф Безосын хөрөнгийг 194,2 тэрбум ам.доллар хэмээн "Bloomberg" тооцоолжээ.               
Энэ оны эхээр Элон Маск дэлхийн баячуулыг тэргүүлсэн ч хоёрдугаар сарын дундуур Жефф Безос манлайллаа эргүүлж авсан юм. Дашрамд дурдахад "Tesla", "SpaceX"-ийн тэргүүн 2020 оны нэгдүгээр сард "Bloomberg"-ийн дэлхийн баячуулын жагсаалтын 35-рт бичигдэж байсан бол 11-р сарын сүүлчээр 128 тэрбум "ногоон"-ы хөрөнгөтэйгээр "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн өмнө хоёрдугаарт орсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ