Бразил 10 саяас олон халдварлагчтай гурав дахь улсаар тодров

 "Манай улсад коронавирусээр халдварласан тохиолдол 10 саяас олон боллоо" гэж тус улсын ЭМЯ-наас мэдээллээ. Сүүлийн 24 цагийн дотор 51.879 халдварласан тохиолдол нэмэгдэснээр нийт 10,030.626 болжээ. Харин цар тахлаар 243.457 хүн нас бараад байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 1.367 хүн хорвоог орхисон аж. Түүнчлэн 9 сая гаруй халдварлагч эдгээд байна. Ийнхүү Бразил улс коронавирусээр халдварлагчийн тоо 10 саяас давсан гурав дахь орон болов. Өмнө нь эл үзүүлэлтэд АНУ, Энэтхэг хоёр хүрсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ