COVID-19 болон цусны бүлэг хэрхэн харилцан холбоотойг эмч тайлбарлажээ

  Эрдэмтэд COVID-ыг өдөөгч вирусийг судласаар байгаа юм. Тухайлбал, хүний цусны бүлэг, өвчлөх магадлал болон өвчний явц хоорондоо холбоотой эсэхийг судлаачид  тодруулж байна гэж  Европын анагаах ухааны төвийн ерөнхий практикийн эмч Анна Кулинкович “Прайм” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.   Түүний хэлснээр, тодорхой хандлага байгааг судалгаа харуулж байгаа хэдий ч, яг тодорхой дүгнэлт хийх боломжийг судалгааны дүн өгөхгүй байгаа ажээ.  

“Өвчилсөн хүмүүсийн дунд I бүлгийн цустай хүмүүс бусдаас цөөн байгаа юм. Өвчилсөн хүмүүсийн үнэмлэхүй тоо олон байгаа ч, популяцид I бүлгийн цустай хүмүүсийн тоо харьцангуй цөөн хэвээр байна. Харин II болон IV бүлгийн цустай хүмүүс бусдаас олон, илүү хүндээр өвчилж  байгаа юм” гэж эмч хэлсэн байна.  IV бүлгийн цустай хүмүүс эдгэрэхдээ нэлээд хүндхэн байгааг тэр нэмж дурджээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ