39 давхар "Трамп плаза"-г нураав

     Нью-Жерси мужийн Атлантик хотод АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын барьж байгуулсан зочид буудал, казино бүхий 39 давхар "Трамп Плаза"-г дампуурсан тул нураажээ. Мөн хотын удирдлагууд нураан буулгалтаас бодит гүйцэтгэл хийсэн аж. Уул нь хотын захиргаа эхний ээлжинд дуудлага худалдаа зохион байгуулахын тулд нэг сая ам.доллар барьцаалан зээлүүлэхээр төлөвлөж байсан ч барилгын эзэн Карл Ичан эсэргүүцсэн байна. "Трамп Плаза" нь 2014 онд дампуурсан гэнэ.                           
Харин Атлантик хотын дарга Марти Смолл "Энэ барилгыг Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай давхцуулж буулгасан" гэж мэдэгдэв. Экс ерөнхийлөгчийн "эзэнт гүрэн"-д таван "Трамп Плаза" үлджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ