Хойд Солонгосын хакерууд "Pfizer" лүү дайрч байгаад баригдлаа

     "Умард Солонгосын хакерууд коронавирусийн эсрэг вакцины талаарх мэдээлэл олж авахын тулд "Pfizer" компанийн серверүүдийг хакердах гэж оролдсоныг Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газар илрүүллээ" гэж "Ёнхап" агентлаг мэдээллээ. Үндэсний ассамблей (Өмнөд Солонгосын парламент)-н тагнуулын хорооны хаалттай хуралдааны үеэр кибер халдлага хийхийг завдсан Хойд Солонгосын иргэд ял сонсчээ. Харин тэдний аливаа мэдээлэлд нэвтрэх эрх олж чадсан эсэхийг тодруулахгүй гэнэ. Дашрамд дурдахад хоёрдугаар сарын эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эдийн засгийн хямралаас аврах арга олоогүй тул засгийн газрын ажлыг шүүмжилж, сарын өмнө томилогдсон улсын ахлах эдийн засагчийг ажлаас халсан тухай мэдээлж байв. Үүний зэрэгцээ төрийн тэргүүн өмнө нь батлагдсан эдийн засгийн хөгжлийн үндэсний төлөвлөгөө үр дүнд хүрээгүйг хүлээн зөвшөөрсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ