Цасан шуурга гурван сая гаруй хүнийг цахилгаангүйдүүлэв
АНУ-ын өмнөд хэсэг болон дундад өрнөдийн 25 мужийг хамарсан цасан шуурга гурван сая гаруй хүнийг цахилгаангүй болгожээ. Тэдний 2,8 сая гаран нь Техас, 300 мянга орчим нь Орегон мужид амьдардаг аж. Мөн Миссисипи, Оклахома, Миссури, Арканзаст хэдэн арван мянган хүн цахилгаангүй байгаа юм. Түүнчлэн хүйтнээс болж өмнөд мужуудад усны хоолой хагарсан байна. Өмнө нь даваа гарагт цасан шуурга , хүйтний улмаас Техаст хоёр сая гаруй хүн гэрэл, цахилгаангүй болсон тухай мэдээлсэн билээ. Хоёрдугаар сарын 14-ний орой Техас мужийн амбан захирагч Грег Абботтын хүсэлтээр ерөнхийлөгч Жо Байден тус муж даяар холбооны төвшинд онц байдал зарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ