Монгол Улсын Ерөнхий сайд вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.
Энэ үеэр тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавих юм.
Монгол Улсын Ерөнхий сайд вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ.
Хамгийн эхний тунг хийлгэх нь энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ