Гвинейд шинэ тахал илэрчээ

    "Гвинейн эрх баригчид ням гарагт тус улсын зүүн өмнөд хэсэгт эбола вирус илэрснийг зарлалаа. Тодруулбал Нзерекор муж болон Гуек дүүрэгт эбола вирус тархжээ" гэж засгийн газрынхаа мэдэгдлээс эш татан Guinee114 портал мэдээлэв. Эрүүл мэндийн сайдаар удирдуулсан хоёрдугаар сарын 14-ний хурлаар эл өвчний эсрэг хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдсэний эхнийх нь эбола вирустэй хүмүүстэй холбогдож, харьцаж болзошгүй хүмүүсийг тодруулж тусгаарлах юм.                                 
   "Уг вирусийн шинж тэмдэг бүхий дөрвөн талийгаачийн цуснаас шинжилгээ авсны дараа тус хурал болсон юм" хэмээн портал онцлов. Эбола вирус гурвынх нь цусанд илэрсэн бөгөөд дөрөв дэх шинжилгээг дараа нь хийхээр төлөвлөж буй гэнэ. Гвинейн засгийн газраас өгсөн мэдээллээр эбола вирусийн халдварын анхны тохиолдол Гуек хотод нэгдүгээр сарын 28-нд нас барсан сувилагчаас илэрсэн ба одоогоор халдварласан байж магадгүй долоон хүнийг илрүүлжээ. Тэд сувилагчийн оршуулгад явсан аж. Эбола вирусээр халдварлагсдын нэг нь тус улсын нийслэл Конакрид амьдардаг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ