“Спутник V” Европыг вакцины хомсдолоос аварч мэдэхээр байна
Тийнхүү вакцин коронавирусийн халдварын эсрэг 91,6 хувийн үр дүнтэй байгааг гурав дахь шатны туршилтын дүн харуулжээ. “Спутник” вакцин аюулгүй, тарилга хийлгшэсэн хүмүүст сайн таарч байна. Сайн дураар вакцин хийлгэсэн бараг 20 мянган хүнээс ердөө 45 хүн буюу 0,3 хувь нь бага зэрэг таагүй шинж тэмдэг илэрч байсан тухай хэлж байжээ. Гэвч энэ бүгд нь вакцин хийлгэсэнтэй холбоогүй гэж үзсэн байна. “Орос улс сүүлийн нэг жилд вакцин судлалын талаар маш сайн ажиллаж байгаагаа харууллаа. Энэ нь сүүлчийн вакцин биш бөгөөд бид оросын вакцины үр дүтэй талуудыг агуулсан бас маш сайн вакцинтай болно хэмээн би найдаж байна. Одоо оросын вакцинуудын талаар бидний хэрэглэж буй хандлага нь бусад иммунобиологийн юмуу ерөөс биологийн эм бэлдмэл үйлдвэрлэх үндэс болж болох юм” гэж нийтийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн шинжээч, дархлаа судлаач, анагаах ухааны доктор Николай Крючков тайлбарлажээ.
Вирусийг саармагжуулж буй эсрэг биетийн хэмжээ нь судалгааны үеэр харагдсан бас нэг чухал тал юм. “Спутник” вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биетийн хэмжээ ковидоор өвчилж эдгэрсэн хүмүүсийнхээс 1,5 дахин их байгаа ажээ. Одоо оросын вакцин дэлхийн хамгийн үр дүнтэй гурван вакцины нэг болж байгаа юм.
Пфайзер болон Модерна вакцинтай харьцуулвал оросын вакцин нэг онцлог давуу талтай бөгөөд өрсөлдөгч вакцинуудыг бодвол, “Спутник”-ийг хүйтэнд хадгалах шаардлагагүй гэнэ. “Модерна” вакциныг хасах 20, “Пфайзер” вакциныг хасах 70 градуст хадгалдаг бол, “Спутник”-ийг хадгалахад нэмэх 2 градусаас нэмэх 8 градус хүртэл температуртай ердийн хөргөгч байхад л болох аж. Энэ нь вакциныг тээвэрлэхэд их давуу тал болох нь эргэлзээгүй юм.
Оросын вакцины үнийн тухай ч дурдахгүй өнгөрөх аргагүй бөгөөд тодруулвал 10 хүрэхгүй ам. долларын үнэтэй. Харин гадаадын вакцинууд үүнээс хоёр, бүр дөрөв дахин ч илүү үнэтэй ажээ. “Спутник V” вакцины тухай нийтлэлийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нааштай үнэлжээ.
Испанийн засгийн газар тус оронд оросын вакцин хэрэглэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
ХБНГУ оросын вакциныг Европт бүртгүүлэхэд туслахад бэлэн байна гэж тус улсын канцлер Ангела Меркель мэдэгджээ. Европт вакцин чамгүй хомсдолтой байгаа юм. Үйлдввэрлэгчидтэй хэлэлцээ хийхэд хойрго хандаж, тааруухан гэрээ хэлэлцээр байгуулж байна гэж Европын комиссыг шүүмжилж байна.
Испани болон Францад вакцинжуулах ажил удааширчээ. Вакцин хомс байгаа нь илүү удаан хугацаагаар хатуу хөл хорио тогтоож, магадгүй олон хүнийг үхэлд хүргэж мэднэ. Одоо Европын хамгийн нөлөө бүхий олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд “Спутник V” вакцины тухай эерэг мэдээллийг өөрийн уншигч, сонсогчдод байнга байна. Тийнхүү, оросын вакцин Европын холбооны хүн амыг вакцинжуулахад чухал үүрэг болох нь илт байна
Б,Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ