Улаанбаатар хотод халдварын тархалт өндөр байгаа 13 ГОЛОМТ
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд шинээр коронавируст халдварын хоёр голомт үүсжээ. Тодруулбал, “Элизавет” хотхонд дөрөв, "Си Жи Эс" хувийн эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 13 голомт өндөр идэвхтэй байгаа аж.
Сүүлийн үед өндөр идэвхжилтэй байгаа голомтуудыг дурдвал,
- "Монгол шир" компани,
- Гутлын цех,
- ББСБ,
- СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвтэй холбоотой голомт,
- "Микс" пиццаны газартай холбоотой голомтууд тасралтгүй үргэлжилж байна.
Сүүлийн үед гэр бүлийн хүрээнээс гадна аж ахуйн нэгж, хамт олны дотор халдвар голомтлон гарах хандлага ажиглагдаж байгаа тул албан байгууллагууд ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, ажилчдынхаа гуравны нэгийг аэжлын байранд ажиллуулах, өрөө тасалгаагаа тогтмол агааржуулах, ажилчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүй, дархлааг дэмжих шаардлагатайг санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ