Элон Маск компаниудынхаа тухай ном бичиж эхлэв
Дэлхийн хамгийн баян хүн, "Tesla", "SpaceX" компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск ном бичиж эхлэснээ твиттертээ "жиргэжээ". ""Tesla" болон "SpaceX", дэлхий, Ангараг гарагийн түүхийг ярих цаг болсон" хэмээн олон нийтэд зарласан түүний хөрөнгө долоо хоногт 11,5 тэрбум доллараар нэмэгдсэн гэж мэдээлж байсан билээ. Жилийн туршид хөрөнгө нь өссөн гол шалтгаан бол "Tesla"-гийн капиталжуулалтын өсөлт байв. 2020 оны эхээр 100 тэрбум доллар хүрэхгүй байсан капиталжуулалт өнөөдөр 800 тэрбумаас давсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ