“Блумберг” агентлаг оросын “Спутник V” вакциныг шинжлэх ухааны томоохон үсрэлтийн нэг хэмээн тодорхойлжээ

       Оросын коронавирусийн эсрэг “Спутник V” вакцин  ЗСБНХУ-ын үеэс хойшхи ОХУ-ын шинжлэх ухааны томоохон үсрэлтийн нэг болж байна. Тус  агентлаг өнгөрсөн бямба гарагт ингэж мэдээлжээ.  
    Уг вакцины клиникийн гурав дахь шатны туршилтын үр дүнгийн талаар эрдэм шинжилгээний “The Lancet” сэтгүүл бичсэн нь дэлхийд ийнхүү үнэлэхэд нөлөөлснийг тэмдэглэж байна. 
     “Спутник V” вакцин америкийн болон европын вакцинаас дутахгүй бөгөөд  хятадын вакцинуудаас хавьгүй илүү үр дүнтэй  гэдгийг туршилтын дүн харуулжээ.   Сэтгүүлд ингэж бичсэний дараа олон орон оросын вакциныг сонирхож, түүнийг олж авахаар чухамдаа “оочирлож эхлэсэн байна”.  
Тийнхүү нэгэнт 20 гаруй  орон “Спутник V” хэрэглэхийг нэгэнт сайшаажээ.   Вакцины амжилт нь тухайлбал, Латин Америкт Оросын геополитикийн нөлөөг хүчтэй болгож болох юм гэж консалтингийн “Control Risks” компанийн захирал “Блумберг” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.  “Оросын энэ вакцин түргэн биш ч гэсэн, өргөн түгэж болох юм хэмээн би үнэхээрийн бодож байгаа” гэж “The Lancet” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ричард Хортон өөрийн сурвалжлагчид хэлжээ.  
Энэ ажил нэлээд хэдэн сар үргэлжилж болох бөгөөд учир нь зохицууцлагч байгууллагууд вакцины тухай дэлгэрэнгүй мэдээ олж авах ёстой юм гэж тэр нэмж хэлсэн байна.  Оросын  “Спутник V” вакцин Европын холбооны нутаг дэвсгэрт батламжлагдах байх хэмээн найдаж байгаагаа Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель хоёрдугаар сарын 5-нд илэрхийлсэн юм.   “The Lancet” сэтгүүл “Спутник V” вакцины үр дүнгийн тухай бичсэн нь  европын орнуудын удирдагчдыг өөрийн нутаг дэвсгэрт  оросын вакциныг хэрэглэж болох тухай ярихад хүргэсэн нь хоёрдугаар сарын 4-нд тодорхой болсон билээ. Вакцины асуудлаар Оростой мэдээлэл солилцож байгаагаа ХБНГУ-ын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид “Известия” сонины сурвалжлагчид хэлжээ.  
“Спутник V” вакцин хийсэн хүмүүсийн нэрийг Нобелийн шагналд дэвшүүлэх бүхий л үндэслэл Орос улсад бий гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн төв эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн орлогч захирал Александр Горелов хэлсэн байна.  
   Хоёрдугаар сарын 2-нд “The Lancet” сэтгүүл  “Спутник V” вакцины клиникийн туршилтын гурав дахь үеийн дүнгийн тухай бичсэн юм.  COVID-19-ийн эсрэг энэ вакцины үр дүн нь сайн дураараа вакцин хийлгэсэн 19 866 хүний тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа 91,6 хувь байсан нь агентлагийн бичсэнээс тодорхой байна. Ингэхдээ  туршилтын явцад вакцины ноцтой дагалдах сөрөг нөлөө илрээгүй бөгөөд хариу дархлаа сайн дурынхны  98%-д бий болжээ.  
“Спутник V” нь Орост болон дэлхийд коронавирусийн эсрэг анхны вакцин болсон бөгөөд уг вакциныг Гамалеягийн нэрэмжит төвийн мэргэжилтнүүд боловсруулж хийсэн юм.  Вакциныг наймдугаар сарын 11-нд бүртгэжээ.
  Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ