Л.Оюун-Эрдэнэ:Иргэний үнэмлэх захиалахад цахим шилжилт хийвэл 5 минут л орно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай уулзаж байна. Тэрбээр цахим шилжилт хийж, төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулснаар иргэдийнхээ цагийг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтойг уулзалтын үеэр онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал нэг цаг 55 минут орж байна. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэд стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ