Маскаа заавал зүүгээрэй! Энэ үед харин нүдээ хэрхэн cool будах вэ
Маскаа заавал зүүгээрэй! Энэ үед харин нүдээ хэрхэн cool будах вэ Хамгийн ойлгомжтой шийдлүүдийн нэг бол мэдээж маскныхаа өнгөтэй ижил өнгөөр тень тавих юм. Энэ нөхцөлд маск тань нэгэн жигд өнгөтэй, угаагаад олон удаа хэрэглэж болох биетэй материалтай байвал илүү тохиромжтой. Жишээ нь Maybelline брэндийн ахлах нүүр хувиргагч Эрин Парсонс гялтганасан торгон материалтай, маргад ногоон өнгөтэй маск зүүдэг бөгөөд нүдээ ижил гялалзсан өнгөөр будах дуртай. Ийм төрлийн өнгөт смоки будалт хийхэд металлик эффекттэй тень илүү тохиромжтой байдгийг анхаараарай. Харин илүү даруухан хувилбар сонгохыг хүсвэл тод өнгийн лайнераар шувууны далавч мэт хэлбэрийн контур тавьж болох юм. Зүүж буй маскныхаа хээг нүднийхээ зовхин дээр дуурайн буулгах арга нь маш сонирхолтой ч, бага зэрэг ажиллагаатай. Гэхдээ мэдээж зовхио бүхлээр нь будахын оронд энгийн контур тавьж, контурынхаа төгсгөлд хээнийхээ нэг жижиг хэсгийг дүрслэх илүү хялбарчилсан арга бас бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ