Твиттерт Д.Трампыг хориглосонд Цагаан ордон талархалтай байна

Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын твиттер хуудсанд хориг тавьсан талаар тайлбар өгөв. "Бид түүнийг твиттерт санаж байна гэж хэлж чадахгүй" гэж онцолсон түүнээс АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден олон  нийтийн сүлжээний шийдвэрийг дэмжиж байгаа эсэхийг асуухад "Энэ шийдвэрийг твиттер гаргасан" хэмээн хариуллаа. Мөн тэрээр "Байден олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ дээрээ "үзэн ядалтын үг"-ийг багасгахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн" гэж нэмж хэлжээ. Өмнө нь твиттерийн тэргүүн Жек Дорси АНУ-ын экс ерөнхийлөгчийн хаягийг хаасан талаар тайлбар хийсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ