Д.Сүхбаатарын дүртэй дурсгалын зоос худалдаалагдаж байна

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зоос нь Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах төдийгүй түүх соёлоо өвлөн үлдээх зорилго бүхий өргөн утга агуулга, сэдвийн дор дүрслэн бүтээгддэг билээ.

Энэ хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн алдар гавъяаг мөнхөлсөн цуврал дурсгалын зоосыг 2017 оноос  гаргаад байна. 2021 оны хоёрдугаар сарын 2-нд Ардын төр засгийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн нэрт гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Дамдины Сүхбаатарын дурсгалын зоосыг танилцуулж байна.

Уг зоос нь 50 грамм жинтэй, 50 мм-ийн хэмжээтэй мөнгөөр бүрсэн зэс зоос бөгөөд 2017 онд анх худалдаанд гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Монголбанк

СЭТГЭГДЭЛ БИЧИХ