Иранд 6.597 тохиолдол нэмэгдлээ

Сүүлийн 24 цагийн дотор Иранд COVID-19-өөр 79 хүн нас барж, 6.597 тохиолдол нэмэгдсэн тухай тус улсын ЭМЯ-ны төлөөлөгч Сима Садат Лари мэдээлэв. Нийт халдварласан тохиолдол 1,424.596-д хүрсэн бол 58.038 хүн хорвоог орхиод байна. Одоогийн байдлаар коронавирусийн халдвартай 3.896 хүний бие хүнд байгаа аж. Харин 1,216.305 хүн эдгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ