Сирид болсон халдлага арван хүний амийг авч одов
Ням гарагт Сирийн хойд хэсэгт орших Эл-Баб, Аазаз хотуудад болсон халдлагын үеэр арван хүн амь үрэгдэж, 24 хүн шархаджээ. Тодруулбал тус улсын сөрөг хүчний хяналтанд байдаг Аазаз хотод эхний дэлбэрэлт болсон ба түр засгийн газрын байр болон хотын соёлын ойролцоо тавьсан машинд тэсрэх бөмбөг байрлуулсны уршгаар дөрвөн хүн амь үрэгдэж, 20 хүн шархадсан аж. Хэсэг хугацааны дараа Эл-Баб хотоос зүүн зүгт таван км зайд орших Зерзур мужийн шалган нэвтрүүлэх цэг дээр зургаан хүн хөнөөж, дөрвийг шархдуулсан дэлбэрэлт болсон байна. Нас барсан, шархадсан хүний тоо нэмэгдэж магадгүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ