Бейонсегийн үеэлийг буудаж хөнөөжээ

   Нэрт дуучин Бейонсегийн үеэл, рэппэр, хөгжимчин Мартелл Деруэнийг буудаж хөнөөсөн хэрэг гарав. Түүний  цогцсыг Техас мужийн Сан-Антонио хот дахь гэрээс нь нэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт олсон тухай "The Sun" мэдээллээ. Кардоне хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж алдаршсан  34 настай түүнийг хэд хоног холбоо бариагүй тул найзууд нь цагдаад ханджээ. Цагдаа нар ч буудуулж нас барсан байдалтай Деруэнийн цогцсыг гэрээс нь олсон аж. Энэхүү хэрэгт 21 настай Сара Скарыг сэжиглэж буй төдийгүй түүнийг баривчлах тогтоолыг цагдаа нар аль хэдийнэ авсан байна. Тэд нэгдүгээр сарын эхээр гэрлэсэн ч ямар харьцаа холбоотой байсан нь тодорхойгүй ба нийгмийн сүлжээн дэх хуудсандаа тавьсан хамт авахуулсан зургууд нь хууль сахиулагчдын сонирхлыг татсан гэнэ. Бейонсегийн үеэлийн найз Брайан Митчелл талийгаачийг номхон дөлгөөн, төлөв даруу  хүн гэж тодорхойлоод, түүнийг алах нь "эрвээхэй шархдуулах"-тай адил гэжээ. Харин бэлэвсэн эхнэр нь "Ядууст тусалдаг, хайр халамжтай нэгэн" хэмээн тодорхойлсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ