Шинэ Засгийн газрын анхдугаар хуралдаан болж байна

Шинээр бүрэлдсэн Монгол Улсын Засгийн газрын анхны хуралдаан ээлжит бусаар зарлагдан яг одоо Төрийн ордонд болж байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсох бөгөөд одоогоор сар шинийн баяртай холбоотой хөл хориог хоёрдугаар сарын 5-наас тогтоох талаар яригдаагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Засгийн газрын шийдвэрийн дагуу сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байхаар болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ үеэр хөл хорио тогтооно гэдгийг Шадар сайд асан Я.Содбаатар мэдээлж байв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ