Мексик нас баралтаар гуравт орж байна

 "Нэгдүгээр сарын 28-ны пүрэв гарагт 1.506 хүн коронавирусийн улмаас нас барлаа" гэж тус улсын ЭМЯ-наас мэдээлэв. Ингэснээр нас баралтын тоо 155.145-д хүрсэн тус улс эл үзүүлэлтээр дэлхийд гуравдугаарт орж байна. Нас баралтын тоогоор АНУ(432,9 мянга), Бразил(221,5 мянга) тэргүүлж буй. Мексикт цар тахлын 1,82 сая тохиолдол бүртгэгдсэний дунд ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ