УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоож эмнэлэгт хэвтлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэмцлийн энэ хэлбэрээ зогсоож буйгаа өнөөдөр /2021.1.29/ албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбэээр өөрийн цахим хуудаснаа "Бид Оюутолгойн гэрээг монголчууддаа ашигтай болгоход маш том алхмаар урагшиллаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын бичгийг та бүхэнд танилцуулж байна.
Үүгээр өлсгөлөнгөө зогсоож, Оюутолгойн гэрээг Монголдоо ашигтай болгохоор ажлын хэсэгт орж ажиллахаа мэдэгдэж байна. Та бүхэнд Оюутолгойтой холбоотой бүх асуудлаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байх болно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ